2016-11-13
Яагаад чи арьсандаа зуун настын хандтай бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй вэ?
Image result for монос косметиксЭртний Египетүүд зуун настыг мөнх амьдралын ургамал хэмээн нэрлэж, эмчилгээ, гоо сайхандаа хэрэглэсээр ирсэн. Кактусны төрлийн энэ ургамал зуун зууныг дамжин эрүүл мэнд, косметикийн салбарт ашиглажээ.

Зуун настыг хэрчээд арьсыг зөөлрүүлж, экзема, герпес, цэврүүний шархыг эдгээх зорилгоор арьсан дээр шууд тавьж болдог. Шинжлэх ухаанд алоеийн ач тусыг олон жил судалж, хуурайгаас тослог хүртэлх бүх төрлийн арьс арчилгаанд хэрэгтэй хэд хэдэн ач холбогдлыг нь нээн илрүүлжээ.

1. Наранд түлэгдсэн шархыг эдгээдэг
Алоеийн ханд нь өөрийн эдгээх үйлчилгээгээрээ эсээс бүрдсэн арьсны эпителийн давхаргад нөлөөлдөг. Алое нь арьсан дээр хамгаалагч давхарга үүсгэн, тэжээл чийгээ нөхөхөд нь дэмжлэг болдог юм. Мөн түүнд агуулагдах антиоксидант шинж нь түлэгдлийг амархан эдгээдэг.

2. Маш сайн чийгшүүлдэг
Алоеийн ханд нь арьсыг тослогтуулахгүйгээр тэжээл өгч чийгшүүлж чаддаг. Тиймээс энэ чанараараа тослог арьстай хүмүүст тун тохиромжтой. Эрдэс бодисын найрлагатай энгэсэг хэрэглэдэг бүсгүйчүүд арьсаа хуурайшилаас хамгаалахын тулд алоеийн хандтай бүтээгдэхүүнээр суурь тавих нь тустай. Эрчүүдийн хувьд ч алоеийн ханд нь сахал хуссаны дараа түрхэхэд арьсны гадаргууг зөөллөж тайвшруулах үйлчилгээг үзүүлдэг.

3. Батгыг эмчилдэг
Алое вераны хандад Auxin, Gibberellins хэмээх хоёр төрлийн гормон агуулагддаг. Эдгээр гормон нь шархыг эдгээх, үрэвслийг багасгах нөлөөтэй юм. Giberellin нь арьсны шинэ эс нөхөн төлжихөд дэмжлэг болдог онцлогтой. Тиймээс бага сорвитойгоор, батганаасаа хурдан салахад тусална. Мөн уламжлалт анагаах ухаанд зуун настыг батга, экзема зэрэг арьсны асуудлыг эмчлэхэд ашигладаг.

4. Хөгшрөлтөөс сэргийлдэг
Бидний нас явах тусам арьсны уян хатан байдал алдагдаж, үрчлээ сууж эхэлдэг. Алое нь бета каротин, витамин C, E гэх мэт арьсыг толигор, чийглэг байлгадаг олон төрлийн антиоксидантуудыг агуулдаг юм.

5. Язралтыг багасгадаг
Арьс бол сунгах тусам тэлэгддэг маш том эластик л гэсэн үг. Хэт их тэлэлтийн явцад арьсны суналт гэтэж язралт үүсдэг. Алоеийн ханд нь язралтаас үүссэн сорвийг бага багаар эмчлэх замаар бүдэгрүүлдэг ач холбогдолтой.

6. Эрүүл мэндэд ч хэрэгтэй
Зөвхөн арьснаас гадна зуун настад агуулагдах амин дэм, эрдэс бодис, энзим, элсэн чихэр, амино хүчил, салицилийн хүчил зэрэг 75 төрлийн бодис нь бүгд биднийг эрүүл байхад нэн шаардлагатай байдаг. Уруул хагарах, хоёр талаараа урагдах, завьж буйлны гэмтэл зэрэгт зуун настын ханд маш сайн мөөгөнцөрийн эсрэг (антифунгал) болон халдварын эсрэг (антисептик) үйлчилгээгээрээ эерэг нөлөө үзүүлдэг. Мөн дотор эрхтний хувьд ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн, хоол боловсруулах эрхтнийг сайжруулж, ходоодны шархыг намжаадаг ид шидтэй.

Дээрх ач холбогдлыг нь мэддэг учраас, олон гоо сайхны компаниуд бүтээгдэхүүнийхээ найрлагад зуун настын хандыг оруулдаг. “Монос Косметикс”-ийн үйлдвэрлэдэг “Алое” иж бүрдлийг Гоолингоо зөвлөж байна. Тослог болон энгийн арьсанд зориулсан сүүн шингэн чийгшүүлэгч тоник, чийгшүүлэгч тос нь дээр дурдсан, чийгшүүлэх, үрэвслээс хамгаалах, арьсны гүнд хүрч өнгөлөг толигор болгон уян хатан чанарыг нь сайжруулах үйлчилгээг үзүүлдэг. Тос ялгаралт ихтэй мөртлөө гүндээ чийг дутагдсан, батгатай арьсанд онцгойлон санал болгож байна. Зуун настын хандаас гадна амин дэм, глюкозуудыг агуулснаараа арьсанд чинь дутагдаад байгаа зүйлийг өгч чадна гэдэгт итгэлтэй байна.



Бичсэн: Nazim106blog.mn | цаг: 18:49 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax